“Автомашингүй өдөр-2022”-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

Есдүгээр сарын 25-нд зохион байгуулах “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон зах худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах бөгөөд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар … Continue reading “Автомашингүй өдөр-2022”-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно